Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний салбарт 2026 оны 06 сарын 30-ны өдрийн 8:00 цагаас Ажил хаялт эхлүүлэхээр зарласан байсан.
2026 оны 06 сарын 29-ний өдөр Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьснаар Ажил хаялтыг 2026 оны 07 сарын 02-ны өдрийн 8:00 цаг хүртэл 48 цагаар хойшлуулсан байсан.
Эрчим хүчний яам нь Үйлдвэрчний эвлэлийн талаас тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар Ажил хаялтыг албан ёсоор зогсоох болсноо зарлалаа.
2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цалингийн санг 10, 10 дугаар сарын 1-нээс 5, 2027 оны 7 дугаар сарын 1-нээс 10 хувь, 2027 оны 10 саррын 1-нээс 5 хувиар нэмэхээр боллоо.
