Б.Сарантуяа, Т.Ариунаа нар Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулна


Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа, поп дива МУГЖ Т.Ариунаа нар Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулахаар боллоо. Шагналыг 7-р сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулна. Тэд урлагийн тайзнаа 40 гаруй жил уран бүтээлээ туурвиж буй.

МУГЖ, дуучин Т.Ариунаа:

-“Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас өнөөдөр надтай холбогдож энэ тухай мэдэгдсэн. Их баяртай байна

МУГЖ, дуучин Б.Сарантуяа Австрали улсад аялан тоглолтоор явж байгаа ч түүний дотнын найз Б.Ангирмаа шагналын тухай мэдээллийг баталлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *