Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн хавчуулагдаж, нэг хүн нас баржээ


Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн осол гарч нэг хүн машинд хавчуулагдаж, нэг хүн нас баржээ.

Хүн хавчуулагдсан гэх дуудлага өнөө өглөө 07:45 цагт НОБГ-т ирж Аврах бүрэлдэхүүнийг очиход, Toyota Prius маркийн автомашинууд мөргөлдсөн байжээ. Хавчуулагдсан иргэнийг гаргаж, нас барсан хүнийг эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *