СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаа өгснөөс хойш СЕХ-ны даргыг томилоогүй байсан юм. Хуулиар СЕХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгон томилуулдаг.
Н.Мягмар нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн томилно.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- -1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
- -2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
- -2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- -2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
- -2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
- -2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна.
