Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.07.02/-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.9 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдав. Хуульд тусгасан онцлох заалтуудыг танилцуулж байна.
- Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.
- 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.
- Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.
- Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.
- Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.
- 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.
- Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.
- Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй.
