Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой Засгийн газрын мэдээлэл, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн мэдээлэл зөрүүтэй байна хэмээн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн Н.Алтанхуяг, Б.Жаргалан нарын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас өгсөн мэдээллүүд хэлэлцээрийн нөгөө талын мэдээллээр нотлогдохгүй байгаа тул эргэлзэж байна гэж мэдэгдсэн юм.
Тэдний мэдээллийн дараа хэлэлцээрийн багийг ахалж ажилласан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар “ОНТРЕ” ХХК-тай холбоотой төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэлд няцаалт өгч байна хэмээн тайлбар өглөө.
З.Мэндсайхан: Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг Дамдинням сайд, Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг миний бие ахалсан. Засгийн газар “Рио Тинто” групптэй урт хугацааны хэлэлцээр хийж бодитой үр дүнд хүрснээ зарласан. АН-ын гишүүд ор үндэсгүй зүйл ярилаа гэв.
Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт хийсэн зээлийн хүүг 10.4 хувь байсныг 7.4 болгон бууруулсан. Энэ дотор АНУ-ын Төвбанкны жишиг хүү багтаж байгаа. Жишиг хүү буурч байж хүү буурна. Оюутолгойд олгосон 14 банкны зээлийн хүү өнөөдөр 9.1 хувьтай байгаа. Зөвхөн зээлийн хүүгийн хэлэлцээрээр 22 тэрбум ам.долларын хэмнэлт бий болсон.
Н.Алтанхуяг гуай зөнөглөсөн улс төр хийж болохгүй. Ерөнхий сайд байсан хүн.
