ИРГЭДИЙН АНХААРАЛД:
2026 оны 7 дугаар сарын 3-ны 19 цаг 10 минут орчимд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун өмнө зүгт Бодонт багийн Дөрөлж гэх газар усархаг аадар бороо, мөндөр орж нөөлөг салхи салхилж, 5 айлын гэр салхинд нурж, хэд хэдэн машины шил, толь хагарсан байна.
Аялал, амралт зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Архангай аймгийн Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
