ОХУ-ын Москва хотын Их театрт зохион байгуулсан дэлхийн балетын олимп хэмээн нэрлэх Олон улсын XV балетын уралдаанд Монгол Улсын Консерваторын төлөөлөл амжилттай оролцлоо.
Монгол Улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн мэргэжлийн VI ангийн сурагч Д.Бөртэ-Үжин, Ү.Анар болон 2025 оны төгсөгч Л.Энхжин, Б.Буянтогтох, Б.Дөлгөөн нар дэлхийн шилдэг авьяастнуудтай өрсөлдөж медаль хүртлээ.
Тус уралдааны эцсийн шатанд 30 гаруй орны 158 шилдэг оролцогч шалгаран өрсөлдсөнөөс Б.Дөлгөөн (Багш Х.Мөнгөнхөлөг) хүрэл медаль хүртэж, энэхүү нэр хүндтэй уралдаанаас 33 жилийн дараа Монгол Улсад медаль авчирсан түүхэн амжилтыг бүтээлээ. Л.Энхжин (Багш С.Есөнзаяа) тусгай байрын шагнал хүртэж, Монголын балетын урлагийн түвшнийг олон улсын тайзнаа дахин батлан харууллаа.
- Ц.Мөнхдэлгэр МУСТА
- С.Есөнзаяа МУСТА
- Х.Гэрэлчимэг АЖ, ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер
- Ч.Ганчимэг МУГЖ,Дасгалжуулагч багш
- А.Өлзий-Орших МУСТА
- Х.Мөнгөнхөлөг МУГЖ,дэд профессор багш


