ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын 7 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:23-20:34.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, Сахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мереөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.