ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


ТАВАН ШАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 16, Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:26-20:31. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *