ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 4, Бага морь одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:12-20:45. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *