ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 19. Адъяа гараг. Билгийн тооллын 5, Харцага одтой, хөх морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:13-20:44. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *