ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


ГУРВАН ХӨХ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 9. Хонгорцог одтой, шар нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:17-20:40. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сан ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (4ц 12м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *