“Улаанбаатар Амазонс” баг FIBA 3×3 Xiantao Women’s Series” тэмцээний мөнгөн медаль хүртлээ


Монголын “Улаанбаатар Амазонс” баг БНХАУ-ын Шиантао хотод болсон FIBA 3×3 “Xiantao Women’s Series” 2026 тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Шигшээ тоглолтод талбайн эзэн БНХАУ-ын багтай тоглосон “Улаанбаатар Амазонс” 14:20-ийн харьцаатайгаар ялагдан дэд байрт шалгарсан байна.

Финалын тоглолтын эхэнд Монголын баг 4:1-ээр тэргүүлж эхэлсэн ч БНХАУ-ын баг тоглолтын явцыг өөрчилж, онооны давуу байдлаа хадгалсаар тэмцээний аварга болсон юм. Хятадын Ян Хэньюй 10 оноо авч багаа ялалтад хөтөлсөн бол тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор БНХАУ-ын Ли Вэньшя тодорлоо.

“Улаанбаатар Амазонс” хэсгийн шатанд “Манила”-г 22:5, “Амгалан”-г 21:5-аар буулган авч хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд Филиппинийг 21:10-аар, хагас шигшээд Тайландыг 18:16-гаар хожсоноор аваргын төлөө шалгараад байв.

Шиантаогийн цуврал тэмцээнд дэлхийн чансааны тэргүүлэх багууд оролцсон бөгөөд “Улаанбаатар Амазонс” ийнхүү улирлын ээлжит медалиа хүртэж, FIBA 3×3 Women’s Series-ийн чансааны үнэт оноогоо нэмлээ. Дараагийн цуврал тэмцээн долдугаар сарын 9-10-нд Испанийн Касерес хотод болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *