Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.29-2026.07.05) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Өнгөрсөн оны мөн үеэс нийслэлийн хэмжээнд бүртгэсэн дуудлага мэдээллийг харвал объектын гал түймэр 17,3, ой хээрийн гал түймэр 50%, шар өвсний гал түймэр 68%, үер усны дуудлага 18%, өндрөөс аврах ажиллагаа 4,5%, хаалга онгойлгох дуудлага 14,3 %-иар буурчээ.

