Монгол хүний дундаж наслалт 1965 онд 65.5 байсан бол 2024 онд 71.8 болж сүүлийн 50 жилийн хугацаанд 6.3 жилээр нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Анхтуяа өчигдөр болсон Зүүн бүсийн ахмадын чуулга уулзалтын үеэр хэллээ.
Эрүүл мэндийн байгууллагууд ахмад настны эрүүл мэндийн байдлыг таван бүлгээр ангилан хянаж, 4, 5 дугаар бүлгийн 40 мянга гаруй ахмадад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр олгожээ.
Өнгөрөгч 2025 онд 391400 ахмад настанд 107,5 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт олгож, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаанд 328,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн 2025 онд идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд 65457, гэрээр болон өдрөөр асрах үйлчилгээнд 2362, цогц үнэлгээнд 72457 ахмад настан хамрагдсан бол урьдчилан сэргийлэх үзлэгт 278008 ахмад настан орж, амбулатороор ахмадууд нийтдээ 5.5 сая удаа үзүүлжээ.
