Бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг, хүүхэд 60-80 грамм мах идэх ёстой


“Нийслэлийн ерөнхий боловсролын 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг. 28 хувийнх нь хоол үйлчилгээг түрээсийн аж ахуйн нэгж эрхэлдэг.

2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэхийг нийслэлээс зорьж үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг, хүүхэд 60-80 грамм мах идэх ёстой юм байна. Зардлаа тооцоод үзэхээр махнаас бусад авах ёстой шим тэжээл болох сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсний хэрэглээ хумигдахаар байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч шийдэл гаргаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлье хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан хэллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *