Уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа уралдааны замд гаргахгүй


Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гараад буй.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж унаач хүүхэд нэг өдөр хоёроос дээш удаа уралдааны замд гаргахгүй байх аж.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.5.6-д уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй гэж заасан байдаг юм байна.

Энэ жилийн хурдан морины уралдаан 7 дугаар сарын 10-нд 07:00 цагаас хязаалан насны морьдын уралдаанаар эхэлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *