Дэлхийд гайхуулах чадамжтай Монгол сүүний үйлдвэр амьд тараг, шинэ сүүг үйлдвэрлэж эхэллээ


Монгол бол цагаан идээний эх орон, шимт сүүний ширгэшгүй булаг. Гэвч бидэнд өнөөг хүртэл байгалийн гаралтай органик сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дэлхийд гайхуулах боломж гарсангүй. Учир нь хамгийн сүүлийн үеийн сүү боловсруулах технологийг Монголдоо зориг гарган авчирч амжаагүй. Тиймээс л дэлгүүрүүдийн лангуун дээр тавигдсан сүү, сүүн бүтээгдэхүүний 60 хувийг өнөөг хүртэл импортын бараа эзэлдэг. Тэгвэл АПУ Дэйри компани монгол малын сүүг олон улсын жишгээр боловсруулах шинэ технологи оруулаад иржээ. Бидний өдөр тутмын хэрэглээ Дээж сүү, САЙН тараг, САЙН зөөхийний үйлдвэрийн өргөтгөл бол зүгээр нэг шинэ байшин сав, шинэ тоног төхөөрөмжийн дэвшил бус, энэ бол дэлхийн сүүний үйлдвэрлэлийн шилдэг технологиудыг Монголдоо авчирсан гайхалтай үр дүнтэй, бодлогын бүтээн байгуулалт байлаа. Үндэсний 101 компани, олон улсын 13 гүйцэтгэгч, мөн 12 улсын инженер мэргэжилтнүүд хоёр жилийн турш энэхүү төсөл дээр ажилласан аж.

 Тэдгээрээс дурдвал Германы GEA компани нь олон улсын хэмжээний сүүний үйлдвэрүүдэд технологи нийлүүлдэг салбарынхаа хамгийн нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн нэг. Энэ компанийг цэнхэр гариг даяар, хил хязгааргүйгээр хүлээн зөвшөөрдөг, тэд бол мал аж ахуйн салбарынхны дархлаа л гэсэн үг. Францын SERAC компани нь сүү, тараг, шингэн хүнсний савлагааны технологиороо дэлхийд танигдсан бол БНСУ-ын Dong Yang нь үйлдвэрлэлийн хөргөлт, автоматжуулалтын шийдлээрээ Азийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Энэ мэтийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүлэгч шилдэгүүдийг эх орондоо нэгтгэн, монгол малын сүүг дэлхийн аль ч улсын шаардлагад нийцүүлэн боловсруулж, 20 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. АПУ Дэйри компани ийнхүү сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртээ шинэ технологи нэвтрүүлснээр зах зээлд эрэлттэй олон шинэ амт чанарыг нэгэн зэрэг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Эдгээрээс товч танилцуулбал:

1. Сайн тарагны сонголт илүү баяжиж, хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг уудаг тараг болон аяган савлагаатай тараг шинэ төрлүүдээр нэмэгдлээ.

2. PRO+ брэнд нь залуу хэрэглэгчдийн амт, хэрэглээний чиг хандлагад нийцүүлэн, шинэлэг амт бүхий киви, гүзээлзгэнэ, шоколад, жүржтэй уудаг йогуртуудыг танилцуулж байгаагаас гадна амьд ашигтай бактер агуулсан пробиотик ундааг мөн зах зээлд нэвтрүүлээд байна.

3. Түүнчлэн хүүхэд багачууддаа зориулан тэдний гэдэсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх амьд ашигтай бактертай Baby Shark брэндийн хоёр төрлийн амттай пробиотик ундааг шинээр худалдаанд гаргажээ. Энэхүү ашигтай бактериуд нь дэлхийд  судлагдсан байдлаараа хамгийн өндөрт ордог, чанар стандартыг бүрэн хангаснаараа давуу талтай аж.

Энэ бүхний үр дүнд хэрэглэгчдийн хүртээл болж буй 20 гаруй шинэ бүтээгдэхүүнийг илүү шинэхэн, илүү найдвартай, олон улсын түвшний чанарын хяналттайгаар үйлдвэрлэж эхэлжээ. Чухам ийм дэвшил л мал аж ахуйн орон Монголд хэрэгтэй байлаа. Бидэнд буянт малын булаг мэт ашиг шим бий, харин одоо шалгарсан шинэ технологитой боллоо. Дэлхийн амт Монголд хэрхэн нутагшиж, таван хошуу малын маань шим хэрхэн амт чанар, эрүүл хэрэглээ болж хувирсныг эдгээр цоо шинэ сүү, сүүн бүтээгдэхүүний төрлүүдээс, тараг, пробиотик ундаанаас амтлаарай. Байгаа баялагаа барагдашгүй үр шим болгох ухаан чинь л энэ шүү дээ, АПУ Дэйри компани үүнийг хийж чадлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *