ЦУОШГ-аас гаргасан сэрэмжлүүлгээр:
07-р сарын 10-нд Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар, 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар, 07-р сарын 11-ний өдөр Сэлэнгийн зүүн, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
Иргэд та бүхэн:
- Үер, усны аюулаас сэрэмжлэх
- Гол, мөрөн, сайр жалгын ойролцоо зорчихгүй байх
- Аялал, амралтаа төлөвлөхдөө цаг агаарын мэдээг тогтмол авах
- Онцгой байдлын байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагаж мөрдөөрэй.
- Яаралтай тохиолдолд 119 дугаарт хандана уу.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)
