Өнөөдөр /2026.07.10/ Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нутгаар их хэмжээний бороо орох тул онцгойлон сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Их хэмжээний борооны улмаас:
-Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
-Үер буух эрсдэл үүсэх
-Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
-Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.
Иргэд та бүхэн:
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Онцын шаардлагагүй бол үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Наадамчид, аялагчид, иргэд та бүхнийг цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг анхааран сонсож, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.Ус цаг агаар, орчны газраас мэдээллээ.
