Өнөөдөр Улаанбаатар орчмоор бороотой


Өнөөдөр /2026.07.11/ Улаанбаатар хот орчмоор бороо завсарлагаатайгаар үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,

Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах суваг, шуудуу татах, хашлага барих,

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *