Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжав Улсын арслан Э.Оюунболдоор 7 давж, Улсын заан цолны болзол хангалаа. Тэрбээр 4-ийн даваанд О.Хангай аваргыг, 5-ын даваанд Б.Серик зааныг 6-ийн даваанд Аймгийн арслан Н.Амгаланбаатарыг, 7-ийн даваанд Э.Оюунболд арсланг давсан юм.
Б.Сундуйжав 21 насандаа аймгийн начнаас улсын заан болсон хоёр дахь тохиолдол юм.
21 насандаа улсын заан болсон анхны бөх нь даяар дурсагдах, далай даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 1985 онд 21 насандаа улсын заан цол хүртэж байсан.
