Ирэх хавар малын тоо толгойг 78 саяд хүргэнэ


-Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлэн байдал 48 хувьтай байна-

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгавар өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас албажиж гарлаа. Хөдөө аж ахуйн салбарт бэлтгэлээ бүрэн хангаснаар ирэх хавар малын тоо толгойг 78 саяд хүргэж чадах боломж бүрдлээ.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлэн байдал 48 хувьтай байгаа. Миний бие Ерөнхий сайдын өгсөн үүрэг газар дээрээ хэрхэн албажиж байгааг шалгах үүргийг хүлээж авсан.

Өнөөдрөөс төлөвлөгөө гаргаж, 21 аймгаар тойрч шалгана. 8 дугаар сарын 01-нээр бүх баяр наадмыг дуусгавар болгох шийдвэр Засгийн газраас гарлаа. Шүлхий гарснаас болж хойшилсон Баян-Өлгий, Ховд аймаг наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд баяр наадмаа хийж болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *