“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа


“Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээл “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER албан ёсоор цацагдаж, кино сонирхогчдын хүлээлтийг эхлүүллээ.

1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх энэхүү бүтээлд Монголын тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэгджээ.

Тус кинонд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглож байгаа бөгөөд тэдний дэлгэцэн дээрх хамтын ажиллагаа үзэгчдийн онцгой хүлээлтийг төрүүлээд байна.

Шинэхэн цацагдсан TEASER POSTER нь киноны уур амьсгал, өнгө төрхийг анхлан мэдрүүлэхийн зэрэгцээ “Хүч чадал, хүн чанараас эхэлнэ.” гэх үндсэн мессежийг үзэгчдэд хүргэж байгаа юм.

“Овгор” уран сайхны кино 2026 оны 10 дугаар сард Монгол Улсын бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд ойрын хугацаанд teaser trailer болон дараагийн сурталчилгааны материалууд үе шаттайгаар үзэгчдэд хүрэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *