Сингапурын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг байр сууриа хадгаллаа


Сингапурын паспорт Henley Passport Index-ийн 2026 оны долоодугаар сарын шинэчилсэн чансаагаар дэлхийн хамгийн хүчирхэг паспортаар дахин шалгарч, эзэмшигчид нь 192 улс, нутаг дэвсгэрт визгүй эсвэл хил дээр виз авч зорчих боломжтой хэвээр байна.

Сингапур улс энэ жагсаалтыг 2023 онд анх удаа тэргүүлсэн бөгөөд түүнээс хойш дэлхийн хамгийн хүчирхэг паспортын байр сууриа тогтмол хадгалж байна. 2024, 2025 онуудад ч мөн эхний байрт бичигдэж, 2026 онд дахин тэргүүллээ.

Хоёрдугаар байрт Япон, Өмнөд Солонгос болон Европын хэд хэдэн улс бичигдсэн бол гуравдугаар байрт Герман, Франц, Итали зэрэг улсууд оржээ.

Henley Passport Index нь Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны албан ёсны визийн мэдээллийн санд үндэслэн дэлхийн 199 улсын паспортын зорчих эрх чөлөөг харьцуулан гаргадаг бөгөөд олон улсын хэмжээнд хамгийн өргөн ашиглагддаг, хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн паспортын чансаануудын нэг юм.

Жагсаалтын дараалал:

  • Япон,
  • Испани,
  • Франц
  • Герман
  • Финланд
  • Ирланд
  • БНСУ
  • Швейцар
  • Энэтхэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *