Ц.Идэрбат: Дотооддоо вакцин хийлгэхгүй байх оролдлого яваад байна


ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэх боломж бий. Хийлгэхгүй байх оролдлого яваад байна гэсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та шүлхийн вакциныг дараа жилээс Монголдоо үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэж хэллээ. Мэргэжлийн байгууллага нь тийм боломж байхгүй гэдэг тайлбар өгдөг. Үнэхээр боломж байна уу?

-4075 үхэр устгачихаад байна ш дээ. Өдөрт 200-гаад үхэр устгаад байгаа гэсэн үг, харамсалтай байгаа биз.

Монгол Улс дотооддоо юмаа хийхгүй жил болгон 30 тэрбум төгрөгөөр вакцин худалдаж аваад байдаг. Гэтэл Биокомбинатад дотооддоо үйлдвэрлэдэг вакцинаа үйлдвэрлээд л байгаа, дээрээс нь шүлхийн вакцин хийх техник, технологийн бололцоо бий. Тэгэхээр энийг хийлгэхгүй байх зүйлүүд мэр сэр явах юм. Хавраас хойш анзаараад л байна. Утас руу “таны наадах чинь бүтэхгүй” гэсэн мессэж ч ирж байна.

Гэхдээ яамны бодлого хэн нэгэн хүний сошиалаар дайсан үгээр явах уу? Төрд ажиллаж байгаа алба хариуцсан хүмүүсийнхээ хэлсэн ярьсан, судалгаанд суурилна.

Вакциныг дотооддоо бус, гаднаас худалдаж авахад хугацаа их алддаг. Аль болох хурдан хугацаанд шийдлээ гэхэд л хугацаа их орж байна. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэвэл 72 цагийн дотор асуудлыг дор нь шийдвэрлэх боломжтой. Цаашдаа жил бүр 30 тэрбум төгрөгийг вакцинд зарцуулдаг байсныг ядаж 15 дотор оруулж ирж чадвал энэ үр дүн.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *