ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Ховд, Баян-Өлгий аймагт гарсан САТ1 хэвшлийн шүлхийн тархалтыг зогсоож чадлаа. Одоо ОХУ-аас 2 сая тун вакцин авч нутгийн гүнд буюу Завхан, Увс аймагт вакцинжуулалт хийнэ. Ер нь вакцинжуулалтыг өмнө нь хэт оройтсон малыг хүч, тамиргүй болсон үед хийдэг байдлыг халж 10 сарын 15-наас өмнө бүрэн хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Хэт оройтуулснаас шүлхийн вакцин ямар ч үр дүнгүй байдаг байсан.
Энэ жилийн тухайд тавдугаар сараас эхлэн САТ1 хэвшлийн шүлхий гарсан газруудад шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Одоо хоёр дахь вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.
Хариуцлага алдсан хоёр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад харицлага тооцно.
Энэ намраас “Эрүүл мал” аян эхлүүлнэ.
