Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимжиж, хэт халууны давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нэмэгдэх хандлагатай байна. 2026 оны 6 дугаар сар дэлхийн хэмжээнд хэмжсэн хоёр дахь хамгийн халуун 6 дугаар сар гэж бүртгээд байна.
Өнөөдрөөс /2026.723/ эхлэн нийт нутгаар +30 хэмд хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг юм.
Хэт халуун нь:
- Зүрх судасны өвчин
- Тархины цус харвалт
- Амьсгалын замын өвчин
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал
- Дулааны цочрол (Heat Stroke)
Шингэн алдалтын эрсдэлийг эрс нэмэгдүүлэхээс гадна өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс хамгийн эмзэг бүлэгт тооцогддог.
10 хоногийн урьдчилсан төлөв /2026.7.20-29/
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байна уу!
Хур тунадас: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23…+28 градус, өдөртөө +37…+42 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21, 22, 24-нд дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +13…+18 градус, халж өдөртөө +25…+30 градус дулаан байна.
