Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч “АПУ Дэйри” ХХК-ийн “Сайн” брэндийн бүтээгдэхүүн нэр төрлөө нэмж, илүү олон сонголттой боллоо. Хоол боловсруулах явцыг дэмжих хялбар хэрэглээ, тэжээллэг атлаа амттай бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч“АПУ Дэйри” компанийн “Сайн” нэрийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой.
Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч “АПУ Дэйри” компанийн “Сайн” брэнд “Ecolean” савлагааны ухаалаг хэрэглээ, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж байсан. Харин энэ удаа сүү жимс, амин дэмийн төгс хослол шинэ бүтээгдэхүүнээр төрлөө нэмлээ. Сайн тараг, Про+ уудаг таргийн орц найрлагын хувьд үнээний сүү, шинэхэн жимс, ногооноос бүрддэг. Дэлхийн номер нэг хөрөнгө үйлдвэрлэгч “Хр. Хансен” компанийн пробиотиктой хөрөнгө, европын холбооны чанар, стандартын шаардлагад нийцсэн жимс, ногоо агуулсан.

Нэг удаагийн хэрэглээнд тохиромжтой уудаг болон аяган савлагаатай тул эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэгч хэн бүхэн хаана, хэзээ ч хэрэглэх боломжтой. Өглөө, өдөр, орой хөнгөн зууш хэлбэрээр, дасгал хөдөлгөөний дараа уургийн өндөр агууламж нөхөх зорилгоор, аян замд амттан болгох гэх мэт өдөр тутмын завгүй амьдралын хэв маягт бүрэн зохицно. Учир нь 200 гр бүтээгдэхүүнд 2,0 % тослог агуулсан мөн эслэгийн агууламж өндөр гэдгээрээ давуу талтай. Сайн брэндийн тараг, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр эрүүл, зөв хооллох дадал бий болохоос гадна хамгийн чухал нь ашигтай бактери, уураг, кальци зэрэг эрүүл мэндэд тустай орц найрлагатай гэдгээрээ онцлогтой. Хоол боловсруулах явцыг дэмжих хялбар хэрэглээг, тэжээллэг атлаа амттай сонголтыг үндэсний үйлдвэрлэгч “АПУ Дэйри” компанийн “Сайн” нэрийн бүтээгдэхүүнээс авах боломжой.
