Johnson & Johnson тальк холбоотой нэхэмжлэлүүдийг 5.5 тэрбум ам.доллараар эвлэрэн шийдвэрлэхээр боллоо


АНУ-ын эм үйлдвэрлэгч Johnson & Johnson (J&J)-ы хүүхдийн нунтаг цацлага нь хорт хавдар үүсгэсэн гэж үзсэн олон мянган нэхэмжлэлийг 5.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөрөөр эвлэрэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Тус компани олон жилийн турш хүүхдийн нунтаг болон бусад тальк агуулсан бүтээгдэхүүн нь асбестоор бохирдсон байж болзошгүй, улмаар өндгөвчний хорт хавдар зэрэг өвчин үүсгэсэн гэх үндэслэлээр хэдэн арван мянган иргэний нэхэмжлэлтэй тулгараад байгаа юм.

J&J компани бүтээгдэхүүн нь аюулгүй байсан бөгөөд хорт хавдар үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа ч олон жил үргэлжилсэн шүүхийн маргааныг эцэслэхийн тулд энэхүү эвлэрлийн саналыг гаргажээ.

Хэрэв холбогдох талууд болон шүүх эцэслэн зөвшөөрвөл уг хэлэлцээр нь АНУ-ын түүхэн дэх бүтээгдэхүүний хариуцлагатай холбоотой хамгийн өндөр дүнтэй эвлэрлүүдийн нэг болох юм.

Эх сурвалж: Ройтерс


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *