БНХАУ-ын “СоларСпэйс Технологи” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, нарны эрчим хүчний салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёр дугаарт эрэмблэгддэг томоохон компани юм. Тус компани нь Монгол улсад нарны эрчим хүчний үйлдвэр байгуулах боломжийг судлах, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт тэр тусмаа нарны эрчим хүчний үйлдвэр байгуулж хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.”Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс цаашид нарны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудтай хамтран ажиллах, мөн тус чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахыг зорьж байна.







