8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12 хүртэл замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцоно


Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: СОР17 хурлын үеэр буюу 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12 хүртэл замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцоно хэмээн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын дарга танилцууллаа.

Тэрбээр “Бидний өнөөгийн нөхцөл байдалд ийм хязгаарлалт хийхээс өөр аргагүй байна.
Та бүхнийг ажлаа төлөвлөхийг хүсэж байна. Хотын даргын хувьд хэлэхэд өнөөгийн нөхцөл байдал ингэхээс өөр арга алга” гэв.

Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хуралд 197 орны төлөөлөгчид, төр засгийн тэргүүнүүд, сайд нар, эрдэмтэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох төлөвтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *