Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр шатахууны нийлүүлэлттэй холбоотойгоор нааштай үр дүнд хүрснээ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Г.Дамдинням өмнө нь БНСУ-ын холбогдох албаныхантай уулзаж, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буйгаа мэдэгдсэн юм. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хийсэн мэдэгдэлдээ “БНСУ-аас бүтээгдэхүүн авахаар холбогдох хүмүүстэй уулзалт хийж байна. Jet A-1 онгоцны дизель түлш авахаар тохирсон” гэжээ.
Г.Дамдинням: Jet A-1 онгоцны дизель түлш авахаар тохирсон
