Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна


Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Тухайлбал, ДЦС-2-ын үнсэн сангийн талбай нь төвийн эрчим хүчний системтэй шууд холбогдох дэд бүтцээр хангагдсан. Энэ нь шинэ станцыг цахилгаан, дулааны сүлжээнд холбох зардал, баригдах хугацааг бууруулах давуу талтай.

Дулааны тавдугаар цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Ингэснээр төвийн эрчим хүчний системд тулгараад буй хүчин чадлын дутагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *