ТАВАН ШАР ХӨХ БАР ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, хөх бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:38-20:18. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мереө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.