ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 26, Хэрцгий охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:39-20:17. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *