НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Гар одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:58-19:52. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал (11ц 40м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *