НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 30, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Могойг хүлэгч одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:07-19:38. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *