Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна


Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдаж, шинэ барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж байна. 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд Улаанбаатар хотод нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж ашиглалтад орно. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор ашиглалтад орох юм. Зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, 2027 онд ашиглалтад орох байсан барилга, байгууламжуудыг энэ хичээлийн шинэ жилд бэлэн байлгах зорилгоор нэмэлт хөрөнгийг тусгасан. Ингэснээр дахин нэг жил хүлээгдэх байсан сургууль энэ хичээлийн жилээс ашиглалтад орно. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм. Нийслэлийн нягтаршил ихтэй хэсгүүдэд хотхоны бага сургууль байгуулахаар объектуудын судалгааг хийж байна. Наймдугаар сарын 15-ны дотор ерөнхий боловсролын сургуулиудад хийж буй засварын ажлуудыг дуусгах чиглэл өгсөн” гэв. 


3 responses to “Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна”

  1. ail 2jilii omnl hiigdej ihelsen odoo boltol duusagu gej neerei 2jilii omnoos hiih baisan nuraachaal orihchoo bizdee tegd 1jilii onoos hiij eheleeshd engwel yaaj duusdii ene jil ashgu shin surguilda ory gej bhad ymr honinn ym be

  2. 30-р сургуульд хүүхдүүд минь сурдаг ёстой мундаг сэтгэлтэй захиралтай сургууль шүү захирлын харахаар их бахархдаг

  3. Сайн байна уу? Намайг энхжин гэдэг.Би өмнө жил 8В ангийн сурагч байсан. Анги тарна гэдгийг сонсоод маш их цочирдсон сонсноос хойш өдөр шөнөгүй уйлж цаг хугацааг ухрааж болдог бол бүгдын засах юмсан гэж зөндөө бодсон. Би сургуульдаа үлдэж чадахгүй болсон нь үнэхээр харамсалтай. Гэхдээ яагаад зөвхөн 30дугаар сургуультай ойрхон хүүхдүүдийг авна гэсэн юм бол үнэхээр гомдмоор байсан. Гэхдээ зүгээрээ ийм сайхан сургуульд орж чадаагүй харамсалтай. Би шинэ сургуульд орвол хамгийн түрүүнд спортийн заал харах юмсан гэж хүссэн. Одоо тэгээд 8В байсан бүх найзууддаа онц сураарай гэж хүсье. Ангийн Багш , Захирал , Сургалтын менежер, Бүх багш нартай баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *