Түр хамгаалах байранд байгаа иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ


Түр хамгаалах байранд байгаа иргэдийн зүгээс хүнсний хангамж хүндрэлтэй,  холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүнс, тэжээлийн болон нэн шаардлагатай зардлыг шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үерт автсан айл өрхүүдийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт яаралтай зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг чиглэл болгов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *