Украины дроны ОХУ-ын Wildberries агуулахуудыг онилжээ


Хиймэл дагуулын зурагт ОХУ-ын Самара болон Пенза муж дахь Wildberries компанийн агуулахуудад гарсан халдлагын дараах нөхцөл байдал дүрслэгдсэн байна. Энэ нь Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлах байг алсын тусгалт дроноор цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбоотой юм.

Самара мужийн Новосемейкино суурингийн ойролцоох Wildberries-ийн агуулахын орчимд наймдугаар сарын 2-нд авсан хиймэл дагуулын зурагт их хэмжээний утаа гарч буй нь харагджээ. Мужийн захирагч Вячеслав Федоришчев уг үйл явдлыг Украины дроны халдлага гэж мэдэгдсэн байна.

Мөн Пенза мужид долдугаар сарын 31-нд халдлагад өртсөн гэж мэдээлсэн Wildberries-ийн агуулахын халдлагын өмнөх болон дараах хиймэл дагуулын зургууд гарчээ.

Украин сүүлийн үед Оросын нутаг дэвсгэр дэх эдийн засаг, ложистикийн дэд бүтцийг илүү ихээр онилж, Москвагийн дайны чадавхыг сулруулах зорилготой ажиллагаагаа нэмэгдүүлж байна.

ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг болох Wildberries-ийг зарим шинжээчид “Оросын Amazon” гэж нэрлэдэг. Тус компанийн агуулах, объектууд долдугаар сарын дунд үеэс хойш давтан халдлагад өртөж, нийтдээ арав гаруй байгууламж нь бай болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *