Дэлхийн цаачид Цагааннуурт хуралдаж байна


Дэлхийн цаа бугачдын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнөөдөр эхэллээ. 8 дугаар сарын 6-8-нд болж буй энэ хуралд Монгол, Норвеги, Швед, Финланд, Канад, АНУ-ын Аляска муж, Гренланд, БНХАУ, Шотланд зэрэг улс, бүс нутгийн цаа бугын аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Их хурлын хүрээнд цаа бугын аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, өв соёлыг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж буй аж. Нэгдсэн болон салбар хуралдаан, мэргэжлийн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, “Цагааннуурын тунхаглал”-ыг хэлэлцэн батална.

Духа цаатан иргэдийн түүх, өв соёл, уламжлалт аж ахуйг сурталчлах үзэсгэлэн, соёл урлагийн тоглолт, цаа бугын уралдаан, үндэсний уламжлалт тэмцээн, гар урлалын үзэсгэлэн худалдаа гарч байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *