Бензин авсан жолооч нарын 40% нь олон ШТС-аар үйлчлүүлжээ


Улаанбаатар хотод 107 ШТС өнөөдрийн байдлаар АИ92 бензин түгээж байна. Бензин өгч буй хошууны тоо:

  • 15 ШТС – 1 хошуу
  • 59 ШТС – 2 хошуу
  • 4 ШТС – 3 хошуу
  • 12 ШТС – 4 хошуу
  • 4 ШТС – 6 хошуу
  • 1 ШТС – 8 хошуу

ШТС-уудыг АИ92 бензин олгох хошууныхоо тоог нэмэх чиглэлийг Ашигт малтмал, газрын тосны газраас өгчээ.

Өчигдөр шатахуун худалдан авсан иргэдэд олгосон баримтын тоо:

  • 10.000-гаас бага мөнгөөр шатахууны худалдан авсан 1500,
  • 10.000-40.000 төгрөгөөр шатахууны худалдаж авсан 11.000,
  • 40.000-50.000 төгрөгөөр шатахуун худалдан авсан 50.000 баримт бүртгэгджээ.

Үүнээс 40% нь 2 болон түүнээс олон ШТС-д очиж, бензин худалдаж авсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *