Европ хэт халж, Итали бүх томоохон хотдоо улаан түвшний сэрэмжлүүлэг зарлалаа


Европын ихэнх оронд агаар хэт халсаар байна. Итали улс анх удаа бүх томоохон хотдоо хамгийн өндөр буюу “улаан” түвшний эрүүл мэндийн сэрэмжлүүлэг зарлалаа. Италийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Ром, Милан, Флоренц, Неаполь зэрэг бүх томоохон хотод агаарын температур 40 хэмээс давж, өндөр настан, бага насны хүүхэд болон архаг хууч өвчтэй иргэдэд онцгой эрсдэл учруулж болзошгүй байна.

Хэт халалтын улмаас хөрш Унгар, Румын улс цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зорилгоор тодорхой бүсүүдийн гудамжны гэрэлтүүлгийг түр унтрааж эхэлжээ. Цаг уурчдын мэдээлснээр халалт ойрын өдрүүдэд Европын өмнөд болон төв хэсгээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул эрх баригчид иргэдийг өдрийн халуун цагт гадаа удаан байхгүй байх, ус сайн уух, эмзэг бүлгийн хүмүүсийг онцгой анхаарахыг зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *