Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 50 мянган хүүхэд сурдаг. Тэдний 20 мянга гаруй нь хувийн сургуульд сурдаг юм байна. Ялангуяа Яармагийн иргэдийн олонх нь хувийн сургууль сонгожээ.
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-Хувийн сургуулиудын 12 мянган суудал сул байгаа. Үүнийг зохистой ашиглая. Шинээр улсын сургууль барина гэвэл улс, нийслэлийн төсөвт хэт их ачаалал ирнэ. Тиймээс хувийн сургуулиудын сул суудлыг ашиглая. Төр, хувийн хэвшил хамтарч, богино хугацаанд асуудлыг шийдье гэж байгаа юм.
