ОХУ-ын 220/110/10 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Чадан-Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын хүчдэлийг тасалж, төлөвлөгөөт засвар хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан 8 дугаар сарын 11, 12-нд өдөр бүр 06:00-20:00 цагийн хооронд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм байна.
Энэ хооронд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шаардлагатай нөөц эх үүсгүүрээ ашиглан, хэрэглээгээ зохицуулахыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар анхаарууллаа. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг 1-р зэргийн хэрэглэгчдийг Дөргөний УЦС, “Ховд Нар” НЦС-аас эрчим хүчээр хангахаар зохицуулжээ.
