Хэт холын зайн “Бодонч” марафонд оролцогчид 100 км замд гүйлээ


Монгол Улсын хамгийн урт хавцал Ховд аймагт бий. Бодончийн хавцалд хэт холын зайн “Бодонч” марафон 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 110 тамирчин, Бага-Улаан даваанаас Алтай сум хүртэлх 100 км зайд хурд хүч, тэсвэр хатуужлаа сорив. Багийн төрөлд 7 хүний бүрэлдэхүүнтэй 11 баг уг марафонд буухиа хэлбэрээр оролцсон байна.

Хэт холын зайн 100 км-ийн ганцаарчилсан төрөлд Н.Отгонбаатар тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Н.Эрдэнэбаатар гуравдугаар байранд шалгарлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *