Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ЭМЯ-нд ирж байгаа аж. Иймд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож, шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож, хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна.
