100-300 мянган төгрөгийн хахууль өгсөн 6 хүний хэргийг шүүхэд шилжүүлэв


Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгч Д.А-д хахууль өгсөн хэрэгт холбогдсон 6 хүнд холбогдох 5 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Тэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгч Д.А-д хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Т.Ц, А.Н, Ж.Л, А.Г, Ө.Ш, Ц.Ж нар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шуурхай гаргуулах зорилгоор Д.А-д тус бүр 100-300 мянган төгрөг өгсөн гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *